“Мастер-Пропертис” ХХК нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ээлжит “ҮХХ-ийн зах зээлийн чиг хандлага” семинараа 2013 оны 12-р сарын 06-ны өдөр “Blue Sky” цамхагын кристал танхимд зохион байгууллаа.
Энэ удаагийн семинарыг барилгын компаниудын захирлууд болон шийдвэр гаргах түвшний ажилтнуудад зориулан “2014 ОНД ҮХХ-Н САЛБАРТ ХЯМРАЛ ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?”сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
Уг сургалт семинарт “Засаглалын төв”-ийн гүйцэтгэх захирал, Монгол банкны ерөнхийлөгч асан Ж.Үнэнбат “ҮХХ-н өнөөгийн байдал барилгын компаниудын гүйцэтгэх үүрэг” сэдвийн хүрээнд, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн эдийн засгийн тэнхмийн эрхлэгч Ph,D С.Даваасүрэн “Монгол улс ба Дэлхийн эдийн засгийн байдал, цаашдын хандлага” сэдвийн хүрээнд, Мастер Групп компаний дэд захирал О.Төгс “2013 оны ҮХХ-н зах зээлийн судалгаа” гэх мэт сэдвүүдийн хүрээнд сонирхолтой илтгэл тавьж, санал солилцлоо.
Семинарт Чоно групп, Номин констракшн ХХК, Макс импекс ХХК, Бльюмон пропертийз ХХК, Витафит групп, MCS estates ХХК, MUDI ХХК, Химон констракшн ХХК, Бүргэд констракшн ХХК, Эх Ачуут ХХК зэрэг 80 гаруй барилгын компанийн 100 гаран захирал болон удирдах ажилтнууд оролцсон байна.
дэлгэрэнгүй мэдээллийг www.master.mn сайтаас

