Шинэ орон сууцны худалдаа


“Sunshine village” хотхон нь хотын төвөөс 2,3 км зайд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойно, Баянмонгол хороололын чанх урд баригдаж буй “ЯПОН ШИЙДЭЛ БҮХИЙ SMART СИСТЕМ”-ээр тоноглогдсон бүрэн цутгамал215 айлын орон сууцны барилга юм. Тус хотхон нь 1 давхартаа үйлчилгээний төв бүхий 16 давхар 3 орон сууц, автомашины дулаан гараж, 4 давхар үйлчилгээний төв бүхий спорт цогцолбортой.


дэлгэрэнгүй мэдээллийг www.master.mn сайтаас
Romeo & Juliet орон сууц нь Италийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Cortinovis construzioni srl” компанийн барьж буй орчин үеийн Европ стандартын орон сууц юм. Уг орон сууцны гол өгөөж нь ирээдүйтэй сайн байрлалд, Италийн нэрт архитектор Альберто Бертазагийн гүйцэтгэсэн зураг төслийн дагуу Итали болон Европын холбооны улсуудад үйлдвэрлэсэн чанартай барилгын материалуудыг ашиглан барьж байгаад оршино.

Улаанбаатар хотын газар хөдлөлтийн хамгийн эрсдэл багатай байршил болох Маахуур толгойд газар хөдлөлтийн 9 баллд тэсвэртэй байхаар тооцоолж хийсэн 300 маркын төмөр бетон карказаар баригдаж байна.

1-ээс 3 өрөөний зохион байгуулалттай 15 давхар бүхий 2 ихэр цамхгаас бүрдэх уг барилга 272 айлын орон сууцтай, доороо 2 давхар 134 машины дулаан гаражтай, урдаа 1100м2 талбайтай хүний хэрэгцээний бүхий л үйлчилгээ орох 2 давхар үйлчилгээний цогцолбортой.

дэлгэрэнгүй мэдээллийг www.master.mn сайтаас үзээрэй...
“Дестинейшнь Монголиа” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Кингдом” орон сууц нь Хаан, Хатан гэсэн 14 давхар 2 барилгаас бүрдэнэ.
Өрөөний зохион байгуулалт ба
1-12 давхарт
1 түвшинтэй орон сууц
13-14 давхарт
Пентхаус орон сууц
Хаан орон сууц нь 2 орцтой бөгөөд давхартаа 2 айлтай байхаар зохион байгуулагдсан. Бүрэн цутгамал Ази Европын архитектур дизайнуудын шийдлээр хийгдсэн, өрөөний зохион байгуулалт оновчтой, ашиггүй талбай бага, газар доорх орц, гарц бүхий автомашины гараж, хүүхэд багачуудын тоглож наадах, тав тухтай орчинд өсөж хүмүүжих таатай орчныг бүрдүүлсэн. Гаднах машины зогсоол болон хүүхдийн тоглоомын талбай, оршин суугчдын амрах талбайн доор гараж төлөвлөж өгсөн бөгөөд 2 барилга бие биенээ халхлах болон нар хаахгүй байхаар шийдэж өгсөн давуу талтай.
дэлгэрэнгүй мэдээллийг www.master.mn сайтаас үзээрэй...
Spring town төсөл нь БЗД, 13-р хороолол, Натур худалдааны төвийн баруун урд баригдаж буй үйлчилгээний цогцолбор бүхий орон сууц юм. Уг орон сууц нь В1 давхартаа дулаан зогсоол, 1-3 давхартаа усан бассейн, фитнес клуб, гоо сайхны салон, супермаркет, эмийн сан, хими цэвэрлэгээ, кофе шоп, ресторан зэрэг хүний хэрэгцээний цогц үйлчилгээг багтаасан цогцолбортой, 4-16 давхартаа 2-3 өрөө бүхий орон сууцтай.
Уг орон сууцныг барилга угсралтын чиглэлээр 2003 оноос хойш үйл ажиллагаа идэвхтэй явуулж буй Цаст Констракшн ХХК барьж байна.

дэлгэрэнгүй мэдээллийг www.master.mn сайтаас


Төслийн танилцуулга

Дөрвөн бэрх төсөл нь Хан-Уул дүүрэг, 16-р хороо, Буянт-Ухаа хорооллын нэгдсэн төлөвлөлтөд багтсан хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төв бүхий 12 давхар, 4 блокоос бүрдэх хотхон юм. 

Төслийн онцлог

Буянт-Ухаа хорооллын нэгдсэн төлөвлөлтөд багтсан
Хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төвтэй
Залуу гэр бүлд зориулсан төлбөрийн уян хатан нөхцөлтэй
Улаанбаатар хотод хамгийн өндөрлөг цэгт баригдаж буй орон сууцны барилга

дэлгэрэнгүй мэдээллийг www.master.mn сайтаас

Төслийн танилцуулга

“Ромео Жульет” итали орон сууцыг хэрэгжүүлж буй Италийн “Cortinovis construzioni srl” компанийн ээлжит төсөл болох “Порта Бианка” орон сууцыг та бүхэндээ танилцуулж байгаадаа баяртай байна.
Порта Бианка орон сууц нь 15 давхар 175 айлын 2 ихэр үйлчилгээ, оффис, орон сууцны холимог бүтэцтэй, итали инженерүүдийн бариж буй орчин үеийн Европ хэв маягийн орон сууц юм. 

Төслийн онцлог

  • Төрийн үйлчилгээ болон сургууль цэцэрлэгтээ ойр
  • Хотын төвөөс 2км зайтай, түгжрэл багатай
  • Авто машины дулаан граж хүрэлцээтэй-Барилга доороо 2 давхар, барилгын урд талд тусдаа 3 давхар авто машины дулаан зогсоолтой
  • 2 угаалгын өрөөтэй
  • Агаарын бохирдол бага
  • Төсөл хэрэгжүүлэгч компаний өмнөх төсөл амжилттай хэрэгжиж байгаа /Ромео Жульет Итали орон сууц/
  • Туршлагатай дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Итали инженерүүдийн хяналтанд баригдаж байгаа
  • Дулааны шугам сүлжээнд ойр бөгөөд халаалтын хувьд давуу талтай

дэлгэрэнгүй мэдээллийг www.master.mn сайтаас үзээрэй

Төслийн танилцуулга

Улаанбаатар хотын төв, Сэлбэ голын эрэг дээр таны тав тухтай амьдралд зориулж бидний зүгээс эко орчин бүрдүүлсэн " GREEN SELBE" орон сууцыг бүтээн босгож байна.
''GREEN SELBE' орон сууцны барилга нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд 13-р хороололд Сэлбэ голын эрэг дээр 21-р сургуулийн баруун урд талд байрлалтай.

дэлгэрэнгүй мэдээллийг www.master.mn сайтаас үзээрэй