Thursday, January 23, 2014

“МАСТЕР ПРОПЕРТИС” ХХК-НИЙ СУДЛААЧ Б.БЯМБАДОРЖ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖЛЭХ БОЛОМЖ БИЙ

Монгол улсын ирэх оны эдийн засгийн төлвийг та хэрхэн төсөөлж байна  вэ?
-        Эдийн засгийн төлвийг олон янзын үзүүлэлтүүдээр тодорхойлж болно. Хамгийн гол илтгэгч үзүүлэлтнь эдийн засгийн өсөлт байдаг. Энэ оны эдийн засгийн өсөлт 2 оронтой тоонд гарах төлөвтэй байна. Дэлхийн банкны урьдчилсан таамаглалаар 14,4% гарахаар байгаа нь эдийн засгийн өсөлт хэвээр байгааг харуулж байна. Мөн ирэх оны сүүл буюу 2014 оны эдийн засгийн өсөлт 11,2% байх төлөвтэй байна. Мөн нөгөө талаасаа Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийг баталсан. Үүнд тусгаснаар инфляцийг 2014 оны эцэст 8%-д, 2015-2016 онд 7%-д барихаар тусгасан. Тийм учраас ирэх онуудад инфляцийн дарамт харьцангуй бага байх төлөвтэй байна. Харин Үл Хөдлөх Хөрөнгө (ҮХХ)-ийн тэр дундаа орон сууцны зах зээлийн хувьд ирэх онуудад гэр хорооллын дахин төлөвлөлт явагдахтай холбоотой ҮХХ-ийн салбарын хувьд томоохон бүтээн байгуулалтууд өрнөсөн жилүүд болох болов уу.

дэлгэрэнгүй мэдээллийг wwww.master.mn сайтаас үзээрэй.