дэлгэрэнгүй мэдээллийг www.master.mn сайтаас үзээрэй.
Thursday, January 23, 2014
МАСТЕР ГРУППИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Ц.ДАШЦЭРЭН: ӨНӨӨДРИЙН ОФФИСИЙН ҮНЭ БОДИТОЙ ҮНЭ МӨН ҮҮ?
Улаан туг мандуулсан том гэр бүхий конторт орж нэгдлийн даргатай уулзана гэдэг бидний хувьд ихээхэн хүндэтгэлтэй чухал үйл явдал болдог байлаа гэж манай өвөө хуучилдагсан. Энэ гэр нь өнөө цагт бол хамгийн том тансаг оффис нь болж байгаа юмуу даа. Гэрт сууж ажлаа хийдэг байсан Монголчууд бид бусад хөгжингүй орнуудаас дутахааргүй сайхан барилга байшинтай болж. Энэ боломжийг олон арван барилгачид бий болгосон. Байршил сайтай газар дулаахан цэвэрхэн сайхан өрөөндөө сууж ажлын амжилтыг мэдэрнэ гэдэг хэн бүхний хүсдэг мөрөөдөл. Тав тухтай орчин гэдэг ажлын амжилтын эхлэл бөгөөд тухайн компанийн зах зээлд эзлэх байр суурийг илэрхийлэх гол үзүүүлэлт нь болсон байна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын 80 гаруй хувь нь түрээсийн оффист байдаг гэсэн судалгаа гарч. Тэд бүгд л өөрсдийн гэсэн оффистой болохыг мөрөөдөж байгаа. Тэгвэл энэхүү мөрөөдлийг нь биелүүлэхээр хичээж байгаа “Мастер групп”-ийн ерөнхий захирал Ц.Дашцэрэнтэй уулзсанаа уншигч танд толилуулж байна.
“МАСТЕР ПРОПЕРТИС” ХХК-НИЙ СУДЛААЧ Б.БЯМБАДОРЖ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖЛЭХ БОЛОМЖ БИЙ
Монгол улсын ирэх оны эдийн засгийн төлвийг та хэрхэн төсөөлж байна вэ?
- Эдийн засгийн төлвийг олон янзын үзүүлэлтүүдээр тодорхойлж болно. Хамгийн гол илтгэгч үзүүлэлтнь эдийн засгийн өсөлт байдаг. Энэ оны эдийн засгийн өсөлт 2 оронтой тоонд гарах төлөвтэй байна. Дэлхийн банкны урьдчилсан таамаглалаар 14,4% гарахаар байгаа нь эдийн засгийн өсөлт хэвээр байгааг харуулж байна. Мөн ирэх оны сүүл буюу 2014 оны эдийн засгийн өсөлт 11,2% байх төлөвтэй байна. Мөн нөгөө талаасаа Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийг баталсан. Үүнд тусгаснаар инфляцийг 2014 оны эцэст 8%-д, 2015-2016 онд 7%-д барихаар тусгасан. Тийм учраас ирэх онуудад инфляцийн дарамт харьцангуй бага байх төлөвтэй байна. Харин Үл Хөдлөх Хөрөнгө (ҮХХ)-ийн тэр дундаа орон сууцны зах зээлийн хувьд ирэх онуудад гэр хорооллын дахин төлөвлөлт явагдахтай холбоотой ҮХХ-ийн салбарын хувьд томоохон бүтээн байгуулалтууд өрнөсөн жилүүд болох болов уу.
дэлгэрэнгүй мэдээллийг wwww.master.mn сайтаас үзээрэй.
Subscribe to:
Posts (Atom)

